Хорооны 2015 оны зорилт

Зорилт №1.

Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын орчинг сайжруулах зорилгоор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг онлайнаар үнэлж дүгнэх цахим систем нэвтрүүлэх;

 

Зорилт №2.

Эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

 

Зорилт №3.

Эрчим хүчний төлбөр тооцоонд чадлын тариф нэвтрүүлэх;

 

Зорилт №4.

Хэрэглэгчийн цахилгааны үнэ тарифын бүтцэд "ногоон тариф”-ыг нэвтрүүлэх;

 

Зорилт №5.

Түгээх сүлжээнд шинээр холбогдсон хэрэглэгчдэд холболтын төлбөр тооцох тогтолцоог бий болгох;

 

Зорилт №6.

Эрчим хүчний тусгай зөвшөөрлийн шаардлага, батлагдсан тарифын хүрээнд ажиллах чиглэлд ТЗЭ компаниудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, хариуцлагын тогтолцоог сайжруулах;

 

Зорилт №7.

Эрчим хүчний зах зээлийн загварыг боловсронгуй болгох асуудлаар судалгаа хийж, санал дүгнэлт гаргах;

 

Зорилт №8.

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ, элэгдэл тооцох жишиг хэмжээний асуудлаар салбарын хэмжээнд баримтлах бодлого, чиглэлийг тогтоох;