» » Эрчим хүчний зохицуулах хорооны хурал боллоо

Эрчим хүчний зохицуулах хорооны хурал боллоо

2017 оны 01 сарын 07,    82

Эрчим хүчний зохицуулах хорооны хурал боллоо Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2017 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр боллоо. Хурлаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Соларповер интернэйшнл” ХХК-ийн 10 МВт-ын нарны цахилгаан станцад цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгов. Тус станц Япон улсын "Sharp” корпорацийн 32274 ширхэг нарны зай суурилуулж, хамгийн сүүлийн үеийн бүрэн автоматжуулсан техник тоног төхөөрөмжтэй бөгөөд жилд 15.2 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлнэ гэдэг урьдчилсан тооцоо гаргасан байна.

Мөн Өмнөговь аймгийн эрчим хүчний улсын байцаагч Т.Жаргалсайханыг Зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж Д.Эрдэнэтөгсийг томиллоо.

 
 
 
--оОо--