» » “Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт уралдааны дүн гарлаа

“Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт уралдааны дүн гарлаа

2017 оны 01 сарын 05,    196

 

“Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт уралдааны дүн гарлааЭрчим хүчний зохицуулах хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төсөлтэй хамтран эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, дүрэм, журмыг сурталчлах, хэмнэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор "Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт сурталчилгааны зурагт хуудас зохиох уралдааныг зарласан.

Уралдаанд нийт 16 уран бүтээлчийн 91 бүтээл ирснээс нэгдүгээр байранд Мэдээлэл технологийн инженер Ш.Цэнд-Аюуш, хоёрдугаар байранд Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт Э.Золбоо нарын бүтээл шалгарч шагналаа гардан авлаа. Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд "Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт сурталчилгааны зурагт хуудас зохиох уралдаанд идэвхтэй оролцсон уран бүтээлчиддээ талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

 

 

--оОо--