» » Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2017 оны 01 сарын 03,    136

 Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох ажлыг хамтран зохион байгуулах юм. Эрчим хүчний зохицуулах хороо болон Нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар заах хичээлийн хөтөлбөр боловсруулах, хичээлийн гарын авлага, үзүүлэн таниулах материал, бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний тухай хичээл заах багш нарыг сургаж, дадлагажуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ үеэр " Сургуулийн сурагчдад зориулсан эрчим хүчний хичээлийн тусгай хөтөлбөртэй болсноор эрчим хүчний үнэ цэнийг сайн мэддэг, эрчим хүч хэмнэх дадал хэвшилд сурсан ирээдүйн иргэдийг бэлтгэж чадна. Тиймээс сургалтын хөтөлбөр, чанарт анхаарч ажиллах шаардлагатай” хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан онцолж байлаа.

 

 

 

 

 

 

--оОо--